Archive | Яагаад энэ сургуулийг сонгосон бэ? RSS for this section

Сургуулиа хэрхэн сонгох вэ?

Дөрөвдүгээр Ерөнхий Чуулга Уулзалтын үеэр гишүүдийн дундах багийн тэмцээн зохион байгуулагдаж, оюутан сурагч дүү нартаа холбооны ах эгч нар нь Америкийн их дээд сургуулиудад ороход хэрэгтэй мэдээллийг өгсөн видео бичлэг хийж өрсөлдсөн юм.

Ингээд нэгдүгээр багийн хийсэн Сургуулиа хэрхэн сонгох талаар бичлэгийг толилуулья.

Advertisements

Яагаад Penn State University-г сонгосон бэ?

Сайн уу, намайг Оюун-Эрдэнэ гэдэг. Би Pennsylvania State University-д сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр 3-р курсдээ сурдалцалцаж байгаа.  АМОХ Гишүүдийн блогоор дамжуулж мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ нийтлэлээрээ яагаад Penn State-г тэр олон гоё сургуулиуд дотроос сонгож суралцах болсноо хуваалцах гэсэн юм.

Арван жилийнхээ 9,10 дугаар ангид байхаасаа л төгсөөд хаана сурах билээ, ямар мэргэжил сонгох уу гэсэн асуулт эргэлддэг байсан ч хариулж чадахгүй явсаар байгаад төгсөөд, бүр төгссөнөөс бараг нэг жил болчихсон үе байлаа. 2013 оны зун анхны удаа application-аа явуулж үзээд, тэр сургуулиасаа “Уучлаарай, та тэнцсэнгүй.” гэсэн хариу авчихаад нэг цохиолтонд ороод байлаа л даа. Тэгээд би юуг буруу хийгээд тэнцсэнгүйв? гэж их бодсоны эцэст би өөрөө них их сурахыг хүсээгүй сургууль уруугаа application явуулаад байсан байна лээ. Өөрөөр хэлбэл “Чи яагаад манай сургуульд орох гэж байгаа юм бэ?” гэсэн асуултанд хариулалгүй л зүгээр л “би гадаадад сурмаар байна!” гээд чичрээд дайрчихсан байна лээ. Ингээд энэ асуултанд яавал хариултаа авах вэ гээд дахиад жоохон бодлоо. Одоо америкт сураад явж байгаа залуусын хувьд энэ асуултанд өөр өөрөөр хариулна. Миний хувьд энэ би эхлээд мэргэжлээ сонгоод, сонгосон мэргэжлийг минь дагуу хамгийн сайн програм олгодог сургуулийг сонгох зам байсан юм. Мэргэжлээ аав ээжтэйгээ ярилцаж шийдсэнийхээ дараа ямар сургууль энэ мэргэжилээр баклаврийн зэрэг олгодог талаар 3 өдөр 2 шөнө сууж интернэт ухсан юм. Ингээд нөгөө асуултандаа “Танай сургуульд орохыг хүсэж байгаа шалтгаан гэвэл би сэргээгдэх эрчим хүчний инженер болмоор байна. Танай сургууль энэ мэргэжлийг олгодог хоёрхон сургуулийн нэг.”  гэсэн илүү нухацтай хариулт өгөөд тэнцсэн юм даа.

Сургуулиа зөв сонгох нь маш чухал, учир нь 4 жил сураад л чиний америкт байх оюутны виз чинь дуусна. Харин тэр 4 жилийн хугацаанд сургуулиасаа тухайн мэргэжлээр суралцаж олж авсан мэдлэг чинь ирээдүйд чиний хоолоо олж идэх хэрэглүүр ба Монгол улсдаа буцаагаад өгөх хөрөнгө оруулалтын эхлэл юм. Одоо баклавраар суралцахаар зэхэж байгаа залуусаа мэргэжлээ зөв сонгоход нухацтай хандаарай гэж уриалмаар байна. Энэ дотроос миний ойлгосон бас нэг юм гэвэл тухайн apply хийж байгаа сургуулийнхаа талаар илүү ихийг мэддэг болох тусам эссэгээ бичихэд амархан болдог юм байна лээ. Тэгэхээр сургуулиа сайн судлаарай. Амжилт хүсье!

Хүндэтгэсэн,
С.Оюун-Эрдэнэ
Төслийн Менежер – АМОХ
Pennsylvania State University

%d bloggers like this: