Archive | Эссэ RSS for this section

Хэрхэн сайн эссэ бичих вэ?

Дөрөвдүгээр Ерөнхий Чуулга Уулзалтын үеэр гишүүдийн дундах багийн тэмцээн зохион байгуулагдаж, оюутан сурагч дүү нартаа холбооны ах эгч нар нь Америкийн их дээд сургуулиудад ороход хэрэгтэй мэдээллийг өгсөн видео бичлэг хийж өрсөлдсөн юм.

Ингээд есдүгээр багийн хийсэн Хэрхэн сайн эссэ бичих талаар бичлэгийг толилуулья.

Advertisements

Эссэгээ шалгуулаарай!

Сайн байцгаана уу, Америкийн сургуулиуд уруу өргөдлөө явуулж байгаа ахлах сургуулийн сурагчдад Америк дахь Монгол Оюутны Холбооны ах эгч нар нь сургуулийн эссэг нь хянаж өгөх боломжийг олгож байна.
Хэрэв сурагч та эссэгээ хянуулах сонирхолтой байгаа бол
1. сурахаар төлөвлөж буй мэргэжил
2. сургуулийн эссэнийхээ асуулт
3. өөрийн хариулт эссэний хамт word файлаар amsa.amox@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Бид аль болох түргэн хянаад эргэн холбогдох болно.
Амжилт хүсье!
Хүссэн сургуульдаа орж эх орондоо ихийг бүтээх мэргэжилтэн болоорой!!

%d bloggers like this: