Archive by Author | Oku Sainbayar

Хэрхэн тууштай гадаад хэл суралцах вэ?

Advertisements

Application-ы талаар мэдээллийг хэрхэн судлах вэ?

Өнөөдрийн видеогоор дамжуулан сурахыг хүсэж сонирхож байгаа сургуулийнхаа application-д тавигдах шаардлагууд болон мэдэх хэрэгтэй чухал өдрүүдийн талаар мэдээллийг хэрхэн олж авах тухай энгийн алхмуудыг хэлж өгөхийг хүслээ.  Өшөө асуух зүйл байвал блог дээр эсвэл youtube дээрх бичлэгийн доор коммент бичиж асуугаарай.

Хэрхэн бэлдэх вэ? гэх асуултууд

Сайн уу, сайхан надаас нэг хүүхэд англи хэл бэлдэх талаар юм асуусан юм. Бусад хүмүүст гэсэн хэрэг болж магадгүй гэж бодсон болохоор энд та нартай хуваалцахаар шийдлээ.

1. Хамгийн түрүүнд яриагаа сайжруулах хэрэгтэй юу?
Одоогоор эхлээд юм уншаад тэрнийгээ маш сайн ойлгодог, мөн уншиж ойлгосон зүйлээсээ эргээгээд маш сайн эссэ бичдэг болох хэрэгтэй. Яагаад гэхээр одоохондоо Монголдоо байгаа болохоор тийм ч их “англиар ярих” шаардлага гарахгүй харин маш их юм “англиар унших, ойлгох бас эсээ бичих” шаардлага гарна. Тэгэхээр ярьж чадахгүй нь яанаа гэж санаа зовохоо түр хойш нь тавьчих. Угаасаа олон юм тогтмол(өдөр болгон) уншаад ойлгодог болоод ирэхээр уншсан юмныхаа форматыг хуулаад шууд яриандаа оруулаад хэрэглэчихдэг юм. Өөрөөр хэлбэл уншаад бичээд сурчихвал ярих юмыг чинь бэлдээд өгнө.  TOEFL-д бэлдэж байгаа нөхцөлд тэр тусмаа бичгийн англи хэлээ эхлээд сайжруулах хэрэгтэй байх.
2. Дүрэм, шинэ үг
Энэ тал дээр та залхуурлаа л ялж, өөрийгөө ямар нэгэн байдлаар хүч оруулах л хэрэгтэй. Өдөр болгон юм унишж, орчуулж, бичиж энэ материалууд дотроосоо шинэ үг болон олж ажигласан дүрмээ цээжилэхээс өөр арга байхгүй. Та хүний бодол санааг нөгөө хүнд илэрхийлэхээс гадна, тэрхүү улсын түүх соёлын болсон, хэдэн сая хүний хэрэглэдэг хэлийг сурах гэж байгаа учраас зүгээр амархан ингэс хийж байгаад өөрийн болгочихгүй гэдгийг ойлгоорой. Хэцүү сонсогдож байна уу? Гэхдээ зүгээрээ, нэг сайн мэдээ байна. “Эзэн хичээвэл Заяа хичээнэ” гэж үнэн үг англи хэл сурахад ч хэрэгждэг. Та хэр их хичээнэ(эцсийн эцэст хүний биш өөрийнхөө төлөө л шүү дээ) тэр чинээгээр чинь англи хэл өөрөө танд тулаад өдөр ирэх тусам сурахад амар болно. Өдрөөс өдөрт шинэ үг цээжлэх амар болно, өдрөөс өдөрт юм уншаад бүгдийг нь ойлгодог болно, өдрөөс өдөрт эссэ бичих амархан болж бүр байнга бичмээр санагдана. Тэгэхээр хугацаа алдалгүй өнөөдрөөс эхлэн юм уншиж, орчуулж, эссэ бичих дасгалаа хийгээрэй.
3. TOEFL-д хэдэн жил бэлдэх бол?
Дор хаяж 3 сарын уйгагүй, өдөр болгоны унших, орчуулах, бичих дасгал зайлшгүй. Та энэ хугацааг хамгийн бага байлгамаар байвал өдөр болгоныхоо дасгалыг тууштай, үр дүнтэй хийхэд л болно. Харин тасалдуулж эсвэл юм хийх гээд сууж байгаа ч гэсэн анхаарлаа өөр хэрэггүй юманд төвлөрүүлж үр дүнгүй суувал жил, хоёр гурван жил болж сунжирч ч болно. Тэгэхээр танаас л шалтгаална.
4. Анх англи хэл сурч байсан туршлагаас
Америкт сурна гээд эрс шийдсэн өдрөөсөө эхлүүлээд өдөр болгн өглөө эрт босож цайгаа уучихаад 9 гэхэд зоолттой ширээнийхээ ард суугаад сонингийн нийтлэл, TOEFL дээр өндөр оноо авсан эссэ,  TOEFL-н Reading хэсгийн текстүүдийг уншаад орчуулаад шинэ үгийг нь багана баганаар нь бичиж эхэлдэг байсан. Уншихаа хамгийн эхэнд хийдэг байсан яагаад гэхлээр өдөржин англи хэлтэй ноцолдоод дахиад өдөр нь юм уншина гэхээр залхуутай санагддаг байлаа. Шинэ үгнүүдээ аль болох тэр өдөрт нь цээжилж, дараа тааралдвал словар эргүүлэхгүйгээр өөрийн болгосон байхыг оролддог. Ингэхдээ
флашкард хэрэглэх, ханан дээрээ бичиж наах, тэр үгийг өдөр тутмын амьдралтайгаа холбож цээжлэх гээд олон арга ашиглаж өөртөө таарах хамгийн тохиромжтоы аргыг сонгоно. Өөрөөр хэлбэл хамгийн их цээжлэхээр аргийг хайна. За тэгээд уншсаныхаа дараа үсээ зулгаан байж ч хамаагүй утсан дээрээ 20 мниутын сэрүүлэг тавиад нэг сэдвийн талаар 5 цогцолбор буюу 300-с дээш үгтэй эссэ бичих гэж үзнэ. Эхний үед 2 цогцолбор ч болдоггүй болохоор тэрийгээ хараад шантарч зогсож болохгүй. Өдөр өдрөөр сайжирдаг юм. Мөн эссэгээ бичиж байхдаа өглөө уншсан юмныхаа бичсэн форматыг ашиглаж өөрийнхөөрөө болгон эссэндээ оруулах гэж үзнэ. Ингэх нь маш их үр дүнтэй байдаг. За тэгээд 20 минут өнгөрсөнийхөө дараа 1 цагаас 1 цаг 30 мниут хэрхэн эссэгээ сайжруулахав гэсэн анализ хийнэ. Бичсэн эссэгээ засна, юу юу оруулж бичиж болох байж вэ, миний сурсан ямар бичгийн форматыг ашиглаж болох байсан бэ гэх мэт. Тэгээд маргаашийн 20 минутандаа ашиглах үгс, формат, иш татах материалаа бэлдэнэ. За ингээд өдрийн хамгийн гоё хэсгийг сүүлд хадгалдаг. Энэ бол сонсголын хичээл. Англи хэл дээр сонирхолтой бичлэг, кино, цуврал үзнэ. Эхэндээ “энэ юу гээд байна аа?” гээд жоохон барьцгүй юм шиг боловч сүүлдээ ойлгодог болоод энэ цаг бараг л амралт шахуу юм болно доо. Гэхдээ сонсголын цагаар нэг юмыг байнга санаж байх хэрэгтэй. Энэ нь би энэ бичлэг дээр байгаа хүмүүсийн ярианаас ямар үг хэллэг дараа нь ашиглаж болох вэ? гэж байнга харуулдаж байх хэрэгтэй. Ингэх нь энгийн яриагаа яг Америкууд өдөр тутам ярьж байгаа юм шиг болгоход их хэрэгтэй. Нэмж хэлэхэд, аялагаа энэ дундаа засаад аваарай. Америкт очоод муухай аялагатай байна гээд цохиод авах хүн байхгүй ч нэг л сурсаных сайн сураад Америк хүн шиг нь гоё ярьдаг болох хэрэгтэй. Ингэхийн тулд би кинон дээр гоё ярьдаг хүнийг тоочиглоод тэр хүнийхээ хэлж ярьж байгааг дуурайдаг байсан.Амжилт хүсье!

Яагаад Penn State University-г сонгосон бэ?

Сайн уу, намайг Оюун-Эрдэнэ гэдэг. Би Pennsylvania State University-д сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр 3-р курсдээ сурдалцалцаж байгаа.  АМОХ Гишүүдийн блогоор дамжуулж мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ нийтлэлээрээ яагаад Penn State-г тэр олон гоё сургуулиуд дотроос сонгож суралцах болсноо хуваалцах гэсэн юм.

Арван жилийнхээ 9,10 дугаар ангид байхаасаа л төгсөөд хаана сурах билээ, ямар мэргэжил сонгох уу гэсэн асуулт эргэлддэг байсан ч хариулж чадахгүй явсаар байгаад төгсөөд, бүр төгссөнөөс бараг нэг жил болчихсон үе байлаа. 2013 оны зун анхны удаа application-аа явуулж үзээд, тэр сургуулиасаа “Уучлаарай, та тэнцсэнгүй.” гэсэн хариу авчихаад нэг цохиолтонд ороод байлаа л даа. Тэгээд би юуг буруу хийгээд тэнцсэнгүйв? гэж их бодсоны эцэст би өөрөө них их сурахыг хүсээгүй сургууль уруугаа application явуулаад байсан байна лээ. Өөрөөр хэлбэл “Чи яагаад манай сургуульд орох гэж байгаа юм бэ?” гэсэн асуултанд хариулалгүй л зүгээр л “би гадаадад сурмаар байна!” гээд чичрээд дайрчихсан байна лээ. Ингээд энэ асуултанд яавал хариултаа авах вэ гээд дахиад жоохон бодлоо. Одоо америкт сураад явж байгаа залуусын хувьд энэ асуултанд өөр өөрөөр хариулна. Миний хувьд энэ би эхлээд мэргэжлээ сонгоод, сонгосон мэргэжлийг минь дагуу хамгийн сайн програм олгодог сургуулийг сонгох зам байсан юм. Мэргэжлээ аав ээжтэйгээ ярилцаж шийдсэнийхээ дараа ямар сургууль энэ мэргэжилээр баклаврийн зэрэг олгодог талаар 3 өдөр 2 шөнө сууж интернэт ухсан юм. Ингээд нөгөө асуултандаа “Танай сургуульд орохыг хүсэж байгаа шалтгаан гэвэл би сэргээгдэх эрчим хүчний инженер болмоор байна. Танай сургууль энэ мэргэжлийг олгодог хоёрхон сургуулийн нэг.”  гэсэн илүү нухацтай хариулт өгөөд тэнцсэн юм даа.

Сургуулиа зөв сонгох нь маш чухал, учир нь 4 жил сураад л чиний америкт байх оюутны виз чинь дуусна. Харин тэр 4 жилийн хугацаанд сургуулиасаа тухайн мэргэжлээр суралцаж олж авсан мэдлэг чинь ирээдүйд чиний хоолоо олж идэх хэрэглүүр ба Монгол улсдаа буцаагаад өгөх хөрөнгө оруулалтын эхлэл юм. Одоо баклавраар суралцахаар зэхэж байгаа залуусаа мэргэжлээ зөв сонгоход нухацтай хандаарай гэж уриалмаар байна. Энэ дотроос миний ойлгосон бас нэг юм гэвэл тухайн apply хийж байгаа сургуулийнхаа талаар илүү ихийг мэддэг болох тусам эссэгээ бичихэд амархан болдог юм байна лээ. Тэгэхээр сургуулиа сайн судлаарай. Амжилт хүсье!

Хүндэтгэсэн,
С.Оюун-Эрдэнэ
Төслийн Менежер – АМОХ
Pennsylvania State University

%d bloggers like this: