Ерөнхий Чуулга Уулзалт 2017

Жил бүрийн Талархлын Баярын амралтыг тохиолдуулан холбооны гишүүд маань цугларан танилын хүрээгээ тэлж бие биенээсээ суралцхаар цугладаг билээ. Энэ жилийн уулзалт Чикагогын Их Сургуулийн (The University of Chicago) төв кампуст 11 сарын 24 болон 25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө.

Америкийн 19 мужаас 35 гариу их сургуулиудаас нийт 62 гишүүд хүрэлцэн ирэв. Талархлын баярын орой эрт ирсэн гишүүд цугларан бие биентэйгээ танилцан хоолонд орцгоож, Чикаго хотоор зарим нь аялан баярын өдрийн оройг хөгжилтэй өнгрөөлөө.

Өдөрлөгийн хамгийн эхний өдөр нь нийт гишүүд 2 том тойрог болон зогсож танихгүй гишүүдтэйгээ танилцаж нэтворкийн хийж эхлүүлсэн бөгөөд үүний дараачаар баг багт хуваагдан гоймон, утас, болон скотчоор хамгын өндөр гоймонгоор хийсэн барилга барихаар хоорондоо өрсөлдсөн. Ялсан багт 2 ч барилгын инженер байсан ба “итгэл” гэх нэртэй барилгын техник ашиглан үнэхээр итгэл дааx чанартай техник болохыг нь батлаад авлаа.

Дараачийн баг хоорондын тэмцээн нь хамгийн бага тооны шаар болон скотч ашиглан багийн аль нэг гишүүнийг дээр нь хэвтэх эсвэл суухад хагарахааргүй газар биеийн аль нэг хэсэг нь газарт хүрэхээргүй ямар нэгэн тавилга бүтээх байсан ба багийн гишүүд 1-хэн шаар дээр хүртэл газар хүрэлгүй сууж чадсан нь ёстой нүд орой дээр гаргаад авлаа.

Үүний дараачаар хүндэт зочин илтгэгт Монгол Улсын Их Сургуулийн багшаар ажиллаж байсан Б.Отгонтөгс багш Монгол орны боловсролын талаар хийж дуусгаад байгаа судалгаанаасаа гишүүдтэй хуваалцаж Монгол улсын боловсролын салбарт гараад буй өсөлт хөгжлийг танилцууллаа.

Гишүүд Б.Бат-Оргил, Д.Сувд, Э. Энхчимэг, болон Б. Тэнгэр нар өөрсдийн дуу хоолойгоо хүрэлцэн ирсэн гишүүддээ хүргэхээр оюутны индэрт гарч Монгол эх орноо гадны хүмүүст сурталчилахын чухлыг, арьс өнгөөр ялгаварлах байдлын тухай, болон хэрхэн цагаа зөв зохицуулах тухай ярьж гишүүдэд үр өгөөжтэй мэдээллийг хүргэсэн. Б. Тэнгэрийн цагийн зохицуулалт болон хийж бүтээсэн зүйлүүд нь гишүүдэд шинийг хийж бүтээх, амжилттай суралцах урам зориг өгсөн нь маргааш нь хүртэл яригдаж байлаа. Ийнхүү эхний өдөр нь Чикаго хотын төвд нэтворкийн үдшэээр амжилттай болж өндөрлөсөн.

Өдөрлөгийн xоёр дахь өдрийг хүндэт зочин илтгэгч Д.Лхагвасүрэн багш өөрийн Америк-т докторын зэргээр сурсан түүхээс хуваалцан эхлүүлж манай гишүүдэд үнэтэй зөвлөмж өгсөн. Үүний дараачаар Монголын Соёлын Байгуулага өөрсдийн бэлтгэсэн Монгол улсын тусгаар тогтнол болон эх түүхээ сурахын ач холбогдлыг гишүүдэд тайлбарлаж бидний мэдэх олон сайхан дуунуудыг гитар болон морин хуураар тоглов. Game of Thrones олон ангит киноны дууг ч тоглон хөгжмийн зэмсэг тоглож чаддагүй нэгнийгээ атаархуулаад авав. Хамгийн сэтгэлд хүрсэн хэсгүүдийн нэг нь яахын аргагүй хичээлийн заалыг тойрон зогсоод олуулаа Халуун Элгэн Нутаг дууг дуулсан нь байлаа.
Түүнчлэн өдрийн хоолонд Монгол хоолны газраас захиалсан авсан хуушуур, цуйван нь маш их амттай байлаа.

Ингээд 2017 оны Ерөнхий Чуулга Уулзалт нь нээлттэй хэлэлцүүлгээр өндөрлөж сурсан мэргэжилийнхээ дагуу салбар салбартаа ажиллаж байгаа зочин Б.Нэргүй, С.Сувд, Э.Туяа, Б. Цэндээ нараас гишүүд маань ажлын гараагаа хэрхэн эхлүүлэх талаар зөвлөмж зөвлөгөө аван өндөрлөлөө.

Эцэст нь энэ жилийн чуулга уулзалтан дээр холоос зорин 5,6 цаг машин барьж, 20 гаруй цаг вагоноор яваад ирсэн бүх гишүүддээ маш их баярлалаа. Сурах мэдэх зүйлээр дүүрэн танилцаж олон жилийн нөхөрлөлийг бадраасан үр өгөөжтэй уулзалт болсон гэж найдаж байна.

Удахгүй уулзахын ерөөлийг дэвшүүлье!

Хүндэтгэсэн,
ТУЗ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: